МАН-ынхан Монголчуудыг 100-200 мянган төгрөгөөр л хуурчихаж болно гэж тооцжээ

291

МАН-ынхан Монголчуудыг 100-200 мянган төгрөгөөр л хуурчихаж болно гэж тооцжээ

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.
Товчхондоо бол МАН-ынхан иргэдийн санал, шүүмжлэлийг үл харгалзан, Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохоор нэгэнт шийджээ.
Ингэхдээ иргэдийг бага зэрэг тайвшруулж, сатааруулахын тулд цалин, тэтгэврийн зөрүүг бага зэрэг арилгах буюу, хүүхдийн мөнгө болох 100 000 төгрөгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болсон аж.
 
Энэ тухай УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Х.Булгантуяа: "Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хамгийн доод цалин 565,000 төгрөг байгаа. 7-р  сарын 1-нээс 750,000 төгрөг болгож нэмэгдүүлнэ...Инфляцтай уялдуулж бүх ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ...
...Төрийн тусгай албан хаагчдын цалинг нэг сая төгрөгт хүргэнэ." гэсэн юм.
 
Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүдийн тоог 40% нэмэхийн тулд ахмадуудын тэтгэврийг 10% нэмэхээр болжээ, МАН-ынхан.
 
Эдгээр тэтгэврийн зөрүү арилгах, цалингийн доод хэмжээг нэмэх зэрэг "мундаг шийдвэр"-ийг тоон байдлаар хэмжвэл 100-200 мянган төгрөг нэмэх тухай л асуудал юм.
Гэтэл 100-200 мянган төгрөг нэмээд нэмээд өнөөгийн төгрөгийн ханшны уналт,  бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэх нь бүү хэл хаана нь ч хүрэхгүй нь тодорхой. Мөн УИХ-ын гишүүдийн тоог 40 хувиар нэмэхтэй зэрэгцэн төсвийн зарлага ч бас төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Гэвч УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг огт дэмжихгүй байгаа иргэдийг 100-200 мянган төгрөгөөр л хуурчихаж болно гэж тооцжээ, МАН-ынхаан.
 
Даан ч даварчихсан юм даа, Монгол Ардын Намынхан.
Дэндүү чиг өрөвдмөөр юм даа, Монголын ард түмэн.
 
С.Янжмаа
https://sonin.mn/news/peconomy/138268

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>