Булай болгосон улстөрчид
Муу үг модон улаатай гэгчээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч Л.Мөнхбат хүчингийн хэргээр БНСУ-д саатуулагдсан тухай мэдээлэл хаа сайгүй цацагдлаа. Тухайн улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээнд оролцсон Л.Мөнхбат орчуулагчаар ажиллаж байсан 20 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан юм байна.
Нэгэнт ийм мэдээ түгэхээр эхлээд Л.Мөнхбат биш Монгол Улс гэдэг нэр гарлаа. Энэ утгаараа монголчуудыг үнэлэх үнэлэмж хэд дахин доошилдог.
Магадгүй бүр энэ жил солонгосчуудтай аялал жуулчлалын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллана гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтэж ч мэднэ.
Л.Мөнхбат мэтийн хүмүүсийн гаднын улс руу томилолтоор явуулдаг эрх баригчдынх нь сонголтын дээр өмнөх гэмтэн дарга нараа эх орон нь толгойг нь илээд аваад ирдэгтэй нь ч холбоотой биз.
Үүний өмнө 2019 онд Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрсэн хэргээр хүний газар "дээлээ нөмөрчих” шахсан.
Үүнээс бас хэдэн жилийн өмнө Орхон аймгийн удирдлагууд мөн л БНСУ-д аялаж явахдаа Засаг даргынхаа хамрыг тухайн үеийн "Эрдэнэт үйлдвэр”-ий Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал цөм цохиод Монголдоо ирж байж асуудлаа эцэслэж байсан гэх мэтчилэн дотоодод байтугай гаднын улс оронд ч ичгэвэртэр үйллдээ гаргасаар байгаа.
Товчхондоо бол хүний газар хурган дарга нар нь хэрэг үйлдэж, гэмт хэрэгтнүүдээ Элчин сайдаар томилж явуулж байхад монголчуудыг ер нь хэн үнэлж, тоох вэ дээ.
https://erennews.mn/article/60361