Цэцийн дарга Д.Одбаяр ажлаа өгнө

60

БНСУ-д зорчихдоо онгоцонд ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргээр торгууль хүлээж, хоригт орсон Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр эх орондоо иржээ. 

Түүний маргааш дуусах ёстой байсан хилийн хоригийг цуцалж, Цэцийн даргыг эх оронд нь буцаажээ.Гадаад дахь Монгол Улсын нэр хүндийг унагасан үйл явдал болсон гэж  ард түмэн шүүмжилж байгаа. 

Цэцийн дарга Д.Одбаяр үүсэн нөхцөл байдлын улмаас өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон тухай улс төрийн хүрээнд ярьж байна. 

Хэргийг эргэн сануулахад, тэрбээр онгоцоор зорчиж явахдаа нисэх онгоцны багийн ажилчдыг дарамталж, зүй бус авирласан, онгоцны үйлчлэгийн биед халдаж, бэлгийн дарамт учруулсан гэх шалтгаанаар саатуулагдсан аж. Тус агентлаг мэдээлэхдээ Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаяр нь Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөг хэсэгт хүрсэн хэрэгт бурутгагдсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.