Хамтран амьдрагчийнхаа гурван настай хүүг зодсон Э-ийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ

225

Хамтран амьдрагчийнхаа гурван настай хүүг зодсон Э-ийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ

 

Хамтран амьдрагчийнхаа гурван настай хүүг зодсон Э-ийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ. Харин 100 гаруй хүнээс 1.4 тэрбум залилсан хэрэгт нь ял оноожээ. Мөн хүүгийн ээжийг 300 мянган төгрөгөөр торгожээ.

Баянгол дүүрэгт 3 настай хүүг хамтран амьдрагч нь зодож хүнд гэмтээсэн хэргийг тодруулахад холбогдогч Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар Шүүхэд шилжсэн байсныг Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Холбогдогч Э нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн бол ийнхүү 3 настай хүүг зодсон асуудлаар дахин шийтгүүлэх юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>