Байшин шатаж 30 настай эрэгтэй амиа алджээ

249

Байшин шатаж 30 настай эрэгтэй амиа алджээ

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байшин шатаж, нэг хүн өртөн амиа алджээ. Тодруулбал, 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны өдрийн 07:04 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:15 цагт  очиход тус тоотод иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж  байсныг 20 минут ажиллан унтраасан бөгөөд уг гал түймэрт 30 настай, эрэгтэй өртөж нас баржээ.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>