Нийгмийн Ардчилал МОХ-ны ээлжит 6-р их хурал энэ сард хуралдана

1292

МАН-ын дэргэдэх үндсэн дөрвөн байгууллагын нэг НАМОХ-ын ээлжит их хурлын тов одоогоос нэг жилийн өмнө хуралдсан холбооны Бага хурлаас Удирдах зөвлөлдөө тов зарлан зохион байгуулах эрхийг шилжүүллээ гэхээс өөр мэдээлэлгүй тарсан.

Сар шинэ, эх орончдын баяртай зэрэгцэн ээлжит 6-р их хурлаа зарлан хуралдуулах шийдвэрийг холбооны Удирдах зөвлөлийн 11 сарын 10 өдрийн хурлаас 100% саналаар 2015 оны эхний улиралд хуралдуулах тогтоол гарсан байна. Тиймээс ууган намын отгон байгууллага бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн 2016 оны сонгуулийн өмнө шинэ өнгө төрхтэйгөөр ажиллаа эрчимжүүлэх тухай мэдээлэл олонд ил боллоо.

 Нийгмийн Ардчилал МОХ-ны ээлжит 6-р их хурал энэ сард хуралдана
Нийгмийн Ардчилал МОХ-ны ээлжит 6-р их хурал энэ сард хуралдана
Нийгмийн Ардчилал МОХ-ны ээлжит 6-р их хурал энэ сард хуралдана

 

Холбооны Ерөнхийлөгч Б.Амарсанааг 2010 оноос эхлэн МАСОХ-г удирдаж, нэр бүтцээс эхлүүлэн олон төрлийн шинэлэг зохион байгуулалтыг хийж ирсэн залуу шилдэг улс төрч гэсэн яриа нам дотроо байдаг. Холбоог удирдах хугацаандаа гурван удаа намын удирдах зөвлөлдөө сонгогдон МАН-ын даргаар ажиллаж байсан Сү.Батболд, Ө.Энхтүвшин, М.Энхболд нартай гар нийлэн ажилласан. Оюутны холбоог удирдаж байхдаа УИХ-д нэр дэвшсэн эхний Ерөнхийлөгч болсон, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх байсан гээд нилээд мэдээлэл хөвөрнө. Юутай ч НАМОХ-ны Их хурал жил тойрон яригдсаар Төрийн ордонд 800 орчим хүний төлөөлөлтэй 2011 оны 02 сарын 26 өдөр хийсэн 5-р их хурлаас яг 4 жилийн дараа Тусгаар Тогтнолын Ордноо 700 гаруй төлөөлөгчтэйгөөр хуралдахаар болжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>