Наурызын баярын барилдааны түрүү бөхийг “Соната-9” автомашинаар байлна

163

Наурызын баярын барилдааны түрүү бөхийг “Соната-9” автомашинаар байлна

 

Казах түмний Наурызын баярт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнөө болно. Өнгөрсөн жил тухайн барилдаанд Баян-Өлгийн бөхчүүд зодоглоогүй билээ. “Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн эл наадмын үеэр улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээж магадгүй гэсэн хүлээлттэй байна. Наурызын баярын барилдааны түрүү бөхийг “Соната-9” автомашинаар байлахаар болжээ. Өнгөрсөн жил тус барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж байлаа. Харин Баян-Өлгийн бөхчүүдээс улсын өсөх идэр начин Н.Мустафа 2017 онд түрүүлсэн билээ.

 

Дашрамд дурдаха, өчигдөр Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Л.Отгонбаатар түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар үзүүрлэсэн. Харин Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан нар их шөвөгт үлдсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>