Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарагч байгууллага – Имарт
Салбартаа тэргүүлэгч байгууллагын үнэт зүйл бүтээмжтэй ажилтнуудтай салшгүй холбоотой байдаг. Ажилтны сэтгэл зүйн байдал ажлын бүтээмжид шууд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг юм. Архаг стресс, ядаргаа, сэтгэл зүйн тогтворгүй байдал нь даамжирсаар бие махбодын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж улмаар дархлаа суларч нойргүйдэлд хүргэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн сэтгэл зүйн хувьд таагүй орчинд ажилладаг хүн ажлаа орхин явах эрсдэл хамгийн өндөр бөгөөд байгууллага нэг ажилтнаа алдахад дунджаар тухайн ажлын байрны 6-9 сарын цалинтай тэнцэх хэмжээний зардал гардаг гэсэн судалгаа бий.