Дэд сайд нарыг парламентаас томилно гэв үү?!
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдон, хамтарсан Засгийн газар байгуулах үеэрээ дэд сайд нарын албан тушаалыг байхгүй болгож байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ дэд сайдтай болох бол олон нийтээс санал асууна гэдгээ ч дуулгасан. Энэ тухай тэрбээр "Төрийн албаны бүтцийн тогтвортой байдлыг хангах ёстой. Эрх мэдэлгүй төсөв захиран зарцуулж чаддаггүй бүтцийг танах ёстой. Дэд сайдыг сайд нь ч юм хийлгэдэггүй, Төрийн нарийн бичгийн дарга нь ч хийлгэдэггүй. Олон нийтийн саналаар дэд сайд ажиллуулах эсэхийг шийднэ" гэдгийг яриандаа онцолсон юм.
Дэд сайдын албан тушаал бол ялсан намынхны бялуу төдий, Монголын төрд үүрэг багатай албан тушаал.
Парламентын дээр Засгийн газар нь гарвал хяналт, хариуцлага алдагдана. Үүнийг иргэд хүсээгүй, хяналттай төртэй болохын тулд хүчтэй сөрөг хүчинтэй болгож өгсөн.
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд М.Ганбаатар
- Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо
- Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
- Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр
- Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
- Зам, тээврийн дэд сайд Л.Халтар
- Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго
- Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд
- Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
- Соёлын дэд сайд П.Баттөр
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нар юм.
Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар УИХ-ын гишүүн болсон юм.
https://news.mn/r/2739852/