Түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлана

514

Түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлана

 

Монгол Улсын ерөнхийлөгчийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Швейцарын холбооны Улсын ерөнхийлөгч Виола Амхерд тэргүүтэй зочид төлөөлөгч нар өнөөдөр буюу наймдугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрийн хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.

Айлчлалтай холбоотой богино хугацаагаар зарим авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Түүнчлэн тус албанаас иргэдийг бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу хэмээн санууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>