ШИНЭ СУДАЛГАА: Монголд гадаад, дотоод орчны бохирдлын улмаас жилд 7000 гаруй хүн нас барж байна
Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа”-г хийсэн байна. Тус судалгааг Монгол Улсын нийт хүн амыг хамруулан гурван жилийн хугацаанд хийжээ. Судалгааны үр дүнг өчигдөр танилцуулсан бөгөөд зарим онцлох тоо, баримтыг тоймлон хүргэж байна.
-
Эрүүл мэндийн халамж, үйлчилгээний зардалд 8 тэрбум төгрөг. Үүнээс хамгийн өндөр хувийг харвалт, зүрх судасны өвчин эзэлж байна. -
Ажлын байрны бүтээмж бууралт 16 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Үүнд, гэр бүлийн гишүүд гадаад орчны бохирдлоос болж өвдсөн хүүхдүүдээ асрахаар ажлаасаа чөлөө авах цаг багтаж байгаа юм. -
Гадаад орчны бохирдлоос үүдэлтэй цаг бус эндэгдэл 881 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
-
Эрүүл мэндийн зардал дотоод орчны агаарын бохирдлын улмаас жил бүр ойролцоогоор 47 тэрбум төгрөг байна. -
Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ жил бүр 360 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. -
Дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй цаг бус эндэгдэл 3.5 их наяд төгрөгөөр хэмжигдэх эдийн засгийн алдагдалд хүргэж байна.
-
Уламжлалт нүүрсэн галлагаатай зуухыг цахилгаан эсвэл хийн зуухаар сольсноор 9000 хүний амь нас аварч, 1.6 их наяд төгрөгийн учирч болзошгүй зардлаас сэргийлэх боломжтой гэлээ. -
Нүүрсээр галладаг цахилгаан станцуудыг PM2.5 шүүлтүүрээр тоноглох эсвэл цэвэр технологийн цахилгаан станцуудаар шинэчлэх нь 2818 гаруй хүний амь насыг аварч, 502 сая төгрөгийн зардлын эрсдэлд орохоос сэргийлнэ. -
Ил задгай гал түлэх хэмжээг бууруулснаар 448 хүний амь насыг аварч, 81 тэрбум төгрөгийн зардал гарахаас сэргийлнэ. -
Зам, тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг бууруулснаар 217 хүний амь насыг аварч, 40 тэрбум төгрөгийн зардлаас зайлсхийх боломжтой.