Скай хайпермаркет ХХК болон "Имарт Инк"-тэй хамтран "Маргаашийн ой" төслийг эхлүүллээ

359

Скай хайпермаркет ХХК болон "Имарт Инк"-тэй хамтран "Маргаашийн ой" төслийг эхлүүллээ

 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9% нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байдаг. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг ‘‘Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр’’ хэмээн зарласан.

Скай Хайпермаркет ХХК нь цөлжилтийн улмаас сүйдсэн ойн нөөцийг сэргээх, нүүрстөрөгчийн хийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ. Энэ удаа Монголын Имартын хамтрагч болох 

Тус төслийн хүрээнд ‘‘Future Forest’’ төслийн багийн 2 ажилтан, Имартын 40 ажилтан, Солонгосын Имарт Инк компанийн 2 ажилтан сайн дураараа оролцож Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 200 мод тарилаа.

Энэхүү мод тарих сайн дурын үйл ажиллагааг БНСУ-ын Ойн алба, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) хамтран хэрэгжүүлж байна. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгот төсөлд Имартын ажилтад гар бие тогтмол оролцдог төдийгүй бусад аж ахуй нэгжүүдийг уриалан нэгтгэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>