АНУ-д цасан шуурганы улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ВАШИНГТОН. /NPR/. АНУ-ын томоохон нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй цасан шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 34-т хүрч, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Цаг агаарын таагүй байдлын улмаас 26-28 хүн амиа алдсан гэж өмнө нь мэдээлж байв. Хамгийн олон буюу 13 хүн амиа алдсан тохиолдол Нью-Йорк муж улсад бүртгэгджээ. Муж улсын эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд Баффоло хотод нэг метр гаруй зузаан цас орсон байна.
Хэвлэлүүдэд бичиж байгаагаар, АНУ-ын хүн амын 60 орчим хувь нь цаг агаарын таагүй байдалтай холбоотой хэд хэдэн зөвлөмж, сэрэмжлүүлэг хүлээн авсан байна".