Хотын дарга Х.Нямбаатар авлигатай тэмцэнэ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сар шинийн өдрүүдэд хот, хөдөөгүй түгжирсэн нь монголчуудын залхуу зантай холбоотой гэж олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн. Түүний энэ үгэнд иргэд шүүмжлэлтэй хандаж, дургүйцлээ илэрхийлж байв. Харин тэрбээр өчигдөр “Нийслэлийн Эрүүл мэндийн газартай холбоотой гомдол, санал сүүлийн үед олон ирсэн. Эмнэлгийн зөвшөөрөл сунгахад мөнгө авдаг гэнэ. Бүтэн армитай болсон юм байна. Энэ газарт иж бүрэн шалгалт оруул. Санхүүгийн болон байгууллага, иргэдээс ирсэн гомдлыг хэр шийдвэрлэж, хуулийн байгууллагаар шалгуулах болно.
Товчхондоо, төрийн дунд шатанд байгаа авлигын сонгодог жишээ болсон байгаа юм.
Бүх юм тэнд гацдаг. Эмнэлгүүдэд хуваарилагдаж буй тоног шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийж, чанаргүй төхөөрөмж шахдаг, хүнд суртал үүсгэж, цаашлаад зөвшөөрлөө наймаалцдаг мэдээлэл ирсэн. Ялзарсан хэдэн түшмэл энэ газарт байна. Зарим нэр бүхий хүмүүс өөрөө өргөдлөө өгөөсэй гэж бодож байна. Тэгэхгүй бол хуулийн байгууллагаар шалгана. Орон тоонд нь шижигнэсэн залуусыг ажиллуул. Миний бие ийм шударга бустай эвлэрэхгүй. Энэ асуудалтай холбоотой гомдол, саналтай хүн байвал надад хандахыг хүсье. Хот гэдэг айлыг удирдаж байгаа цагтаа ийм үйлдэлтэй тэмцэж ажиллана гэдгээ дахин хэлье” гэсэн юм.