Нэгнээ харж гэртээ үлдсэн хоёр хүүхдийн нэг нь ааруулд хахаж амь эрсэдсэн байна

49

Нэгнээ харж гэртээ үлдсэн хоёр хүүхдийн нэг нь ааруулд хахаж амь эрсэдсэн байна

 

Орон нутагт энэ сарын 07-ны өдөр бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй гэртээ байхдаа ааруулд хахаж амиа алдсан хэрэг гарсан байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ оны 03 дугаар сарын 07-ны өдөр бага насны хүүхэд хахаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар ааруул идэж байгаад хахаж нас барсан байж болзошгүй байна.

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" хэмээсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>