Ялзарсан түшмэдүүд НЭМГ-т байна

28

Ялзарсан түшмэдүүд НЭМГ-т байна

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр /2025.03.06/ “Нийслэлийн Эрүүл мэндийн газарт бугшсан асуудлаар хатуухан байр суурь илэрхийлсэн. Тэрээр, ''Эмнэлгийн зөвшөөрөл сунгахад мөнгө авдаг бүтэн армитай болсон юм байна. Нийслэлийн хяналт шалгалтын ямар бүтэц байдаг юм. Амгалан дарга НЭМГ-т иж бүрэн шалгалт оруул. Санхүүгийн болон бусад байгууллага, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг ямар материалд үндэслэж шийдвэрлэдэг, НЭМГ-тай холбоотой гомдлуудыг хуулийн байгууллагаар шалгуулах болно. Би өөрөө өргөдөл гомдлыг нь хүлээж авч энэ чиглэлийн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно гэдгийг албан ёсоор хэлье. Би дахиад хэлье.''

НЭМГ бол төрийн дунд шатанд байгаа авлигын сонгодог жишээ болсон талаар олон иргэд гомдол гаргаж байна. Бүх юм тэнд очоод гацдаг.

Шаардлага хангахгүй тоног төхөөрөмж худалдан аваад түүнийгээ эмнэлгүүдэд шахдаг, хүнд суртал үүсгэж, цаашлаад тусгай зөвшөөрлөө наймаалцдаг мэдээлэл ирсэн. Ялзарсан хэдэн түшмэдүүд НЭМГ-т байна гэх гомдол мэдээлэл ирж байна. Тиймээс тамгын газрын дарга нийслэл дээр байгаа дотоод аудит, хяналт шалгалтын бүтэцүүдийг өргөн бүрэлдэхүүнээр нь НЭМГ-т шалгалт хийгээд холбогдох хүмүүсийн албан тушаалыг нь түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлж өг. Шүүхдвэл шүүхдэнэ биз. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод асуудал нь шийдэгдэнэ биз. Ингэж шинэчлэхгүй бол болохгүй ээ. Гол албан тушаалтнуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар ав.

Зарим нэр бүхий хүмүүс өөрөө өргөдлөө өгөөсэй гэж бодож байна. Өргөдлөө өгөхгүй бол олон асуудал яригдах байх шүү.

Би өнөөдөр нийслэл гэх айлыг удирдаж байх хугацаанд аль ч салбарт ийм шударга бус байдалтай эвлэрэхгүй. Үүний төлөө хичээж ажиллана. Энэ асуудалтай холбоотой гомдол, саналтай хүн байвал надад хандахыг хүсье" гэсэн юм.

П.Эрхэмбулган НЭМГ-ын даргаар ажилладаг бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн өмчит эрүүл мэндийн байгууллагын захирлуудыг томилж, чөлөөлөх эрхтэй албан тушаалтан юм. Тэрээр 2023 онд уг албан тушаалд  томилогдсон байдаг. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>