Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн башё өнжинө

59

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн башё өнжинө

 

Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн гуравдугаар сарын башёг өчигдрөөр дуусгасан байна. Тэрбээр, баруун гарын тохой болон хүзүүний шөрмөсний бэртлээ эдгээх шаардлагатай тул ийнхүү башёг өнжихөөр болсон гэж мэдэгджээ.

С.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол Улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн ач хүү юм.Түүний аав Д.Сугаррагчаагийн дүү Д.Сумъяабазар нь Монгол үндэсний бөхийн Улсын аварга цолтой, дүү Д.Сэржбүдээ нь Улсын начин цолтой, бага эрэгтэй дүү Д.Дагвадорж нь Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Ёкозуна цолтой алдарт бөхчүүд билээ.

Д.Долгорсүрэн зааны аав нь цэргийн заан цолтой, гэргий Пүрэвбадамын авга ах нь Улсын арслан цолтой бөхчүүд байсан ба Монгол бөхийн гайхалтай удам ийнхүү үргэлжилсээр байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>