40-өөс дээш насныхныг 8 төрлийн хорт хавдрын үзлэгт хамруулна

849

 

 

40-өөс дээш насныхныг 8 төрлийн хорт хавдрын үзлэгт хамруулна

 

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн ЭМЯ-наас улс орон даяар өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулахаар боллоо.


ДЭМБ-аас зөвлөмж болгосон насны ангиллын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт "Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийг ЭМД-д даатгуулагч иргэн бүрт ЭМД-аас санхүүжүүлэн зохион байгуулж байна. Товлолыг ЭМД-ын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2 удаа, ЭМС-ын зөвлөлийн хуралдаанаар 3 удаа хэлэлцүүлж шийдвэрлэсэн юм. Ингэхдээ дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгийг багцлан хамруулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийх бөгөөд энэ үзлэгт суурилан эрүүл мэндийн эрсдлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах юм.

18-34 насны урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, сүрьеэгийн илрүүлэг үзлэг орох бол 40-өөс дээш насны даатгуулагчид нийт найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгт хамрагдах юм. Ингэснээр Зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болон хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэх боломжтой. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>