Оросын далайд 53 далайчин амь эрсэдлээ

1345
Оросын далайд 53 далайчин амь эрсэдлээОросын "Дальний Восток” хөлөг онгоц сүйрч, 53 далайчин амь үрэгдсэн талаар РИА Новости-д мэдээллэжээ. Хөлөг Оросын далайд осолджээ.

"Хөлөг дээрээс 106 хүнийг татаж гаргасан бөгөөд тэдний тал хэсэг нь амьд байсан. Одоогоор сүйрлийн газарт 26 хөлөг онгоц ажиллаж байна” гэж эх сурвалжид өгүүлжээ.

Харин ТАСС-ын мэдээллээр, 43 хүн амь үрэгдэн, 26 хүнийг эрж хайж байна гэжээ.

Хөргүүртэй том хөлөг онгоц болох "Дальний Восток” пүрэв гаригт шилжих шөнө Охотскийн тэнгист живсэн байна. Хөлөг дээр 132 хүн байсны 54 нь Мьянмар, Украин, Литва, Вануату зэрэг улсын иргэд байжээ.

Уг хөлөг онгоц Камчаткийн хязгаарын Крутогоровский суурингаас баруун зүгт 330 км газарт живсэн бөгөөд Сахалин мужийн Невельскийн усан боомтод бүртгэлтэй, эзэмшигч нь "Магеллан” байгууллага  байсан аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>