Сүхбаатарын Түмэнцогт сум гал түймэрт автах дөхлөө
Тус сумын 10 орчим малчдын гэр хороо шатаж 200 гаруй мал түлэгдэж, 1000 гаруй мал халуудсан байна. Харин шуурга 12-14 м/с хурдтай шуурч байгаагаас гал унтрахгүй байгаа аж.
Шөнөдөө унтраатал өдөр нь ахиж асаад байгаа ба хүмүүс түймэртэй тэмцсээр сөхөрч унахдаа хүрч галыг бусад сум, аймаг руу алдаж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Тэд Монголчуудаасаа тусламж хүсч буйгаа нийгмийн сүлжээгээр хүссэн.
Өчигдөр гал сумын төвд дөрвөн талаас нь дөхөж ирсэн тухай мэдээллийг фэйсбүүкээр дамжуулсан.
Энэ тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр огт гарахгүй байгааг гайхаж байгаа хүмүүс ч олон байна. ОБЕГ, улсын онцгой комисс юу хийж байна хэмээх шүүмжлэл ихээр гарч байна.
Харин өнөөдөр байдал хэрхэж байгаа нь тодорхойгүй байна. Тус нутагт цас орж түймрийг унтраагаасай гэж найдна.