Орон сууцны халаалтыг 15-наас зогсооно
Түүнчлэн, энэ сарын 18-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл зуны дулааны шугам сүлжээний засварын ажлыг хийхээр болсон байна. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ зун 30-аас дээш жил ашиглагдсан нийт дөрвөн км орчим дулааны шугамыг засч шинэчлэх юм байна.
Энэ удаагийн засварын ажилд 8.2 тэрбум төгрөг зарцуулагдана гэж төлөвлөөд байгаа бөгөөд үүний зургаан тэрбум нь дулааны төв шугам буюу 379 дүгээр магистрал шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх их засварын ажилд зарцуулагдах гэнэ.