Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын сүүлээр бүртгэнэ

1216
Жил бүрийн тавдугаар сарын эхээр БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэдэг. Харин энэ жилийн хувьд бүртгэлийн хугацаа хойшилсон бөгөөд БНСУ болон Монгол Улсын Хөдөлмөрийн яам хооронд байгуулах Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх санамж бичгийг сунгах хүртэл түр хугацаагаар хойшилсон байгаа аж.  Харин энэ сарын сүүлээр Солонгос явах хүсэлтэй иргэдээс авах хэлний шалгалтад бүртгэж эхэлнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>