БНСУ-д суралцаж байсан тэтгэлгийн Монгол оюутан ял сонслоо

3249
БНСУ-д  суралцаж байсан тэтгэлгийн Монгол оюутан ял сонслоо

Энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын Тэгү хотын шүүхээс Монгол улсын иргэн, 27 настай оюутан, эрэгтэй Л-д гурван жилийн хорих ял оноолоо. Учир нь түүнийг насанд хүрээгүй эмэгтэй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутган шалгаж, улмаар ийнхүү хорих ял оноосон байна. Тэрээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. 

Хэргийг сануулбал, өнгөрсөн оны наймдугаар сарын 05-ны өдрийн 15:05 цагийн орчим хамтран амьдрагч эмэгтэйгээ гадуур түр гарсан хойгуур түүний арван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг үйлджээ.

Л нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж байсан бөгөөд анхан шатны шүүх түүнд гурван жилийн ял оноож, давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>