Энэ жилийн Үндэсний их баяр наадмын амралтын өдөр бямба, ням гаригт
таарч байгаа аж. Тодруулбал, долдугаар сарын 11, 12-ний өдөр бямба, ням
гаригт тохиож буй юм. Энэ үеэр хэд хоног амрах талаар албаны хүнээс
тодруулахад, долдугаар сарын 13-18-н амралтын өдөр байна. Тиймээс тав
хоног амарна гэж ойлгох хэрэгтэй. УИХ-аас Баяр наадмын тухай хуульд
өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг болсон
гэсэн тайлбар хийлээ.