ИХШХГ-ын дарга Б.Пүрэвдорж ажлаа өглөө
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Б.Пүрэвдорж "АТГ-т намайг шалгаж байгаа, шалгуулаад үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Би буруугүй. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөв шалгана гэдэгт итгэж байна” гэсэн юм. АТГ-аас Б.Пүрэвдоржийг албан тушаалаа ашиглаж төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.