БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд иргэд талархснаа илэрхийллээ

826

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд иргэд талархснаа илэрхийллээХУД-ийн XI хорооны иргэд 10 гаруй жил газар эзэмшиж байгаа боловч өөрийн гэсэн үзүүлэх бичиг баримтгүйн улмаас үргэлж "хууль бус оршин суугчид" гэсэн тодотголтойгоор амьдарч ирсэн. Тэгвэл энэ асуудлыг нэг тийш нь болгожээ. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол болон ХУД-аас сонгогдсон Лу.Болд нарын зүтгэлээр өнөөдрийн байдлаар 302 айл өрх газар эзэмших ашиглах эрхээ гар дээрээ авсан байна. Энэхүү ажил цаашид үргэлжлэн хийгдэж байгаа ажээ.

 

Тус хороонд амьдрагч иргэд энэ талаар хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. "Өөрийн гэсэн газар ашиглах эрхийн бичигтэй болсон болохоор одоо тэндээ үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой болсон ажээ. Мөн түүнчлэн үр хүүхдүүдийнх нь амьдарлын баталгаа болсон талаар сэтгэл өөдрөг мэдэгдсэн юм. Энэхүү олон жилийн дараа шуурхай арга хэмжээгээр өөрсдийн гэсэн хувийн өмчид газартай болсон иргэдийн төлөөлөл өнөөдөр албаны хүмүүст болон БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн" билээ.



ЧОЙ

 

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд иргэд талархснаа илэрхийллээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>