Манай улс бизнес эрхлэхэд хялбар улсуудын 72 дугаарт жагсчээ
Дэлхийн банкны "Ease of Doing Business 2015” судалгааны хүрээнд 189 улсыг бизнес эрхлэхэд хэр хялбар, таатай эсэхээр нь жагсаажээ.
Тус жагсаалтад бизнес эрхлэхэд хамгийн хялбар, таатай улсаар Сингапур
шалгарсан бол Эритрей жагсаалтын хамгийн ард бичигджээ. Харин манай
Монгол улс жагсаалтын 72 дугаарт оржээ.
Тухайн бүс нутагт ямар нэгэн пүүс компани бизнес эрхэлж, үйл
ажиллагаа явуулж эхлэхэд зохицуулалтын орчин нь илүү таатай байвал
бизнес эрхлэхэд маш хялбар байх гэсэн шалгуураар дээрх жагсаалтыг
гаргажээ.
П.Энхбаатар