“Инстаграм” 400 сая хэрэглэгчтэй болжээ
Олон нийтийн цахим сүлжээний "Инстаграм” хуудас 400 сая хэрэглэгчтэй
болжээ. Тус сүлжээг "iPhone” гар утас хэрэглэгчдэд зориулан 2010 оны
аравдугаар сарын 6-нд гаргасан ба 2012 онд бүх төрлийн ухаалаг утсанд
зориулан нээлттэй болжээ.
Энэ үед "Фэйсбүүк” компани "Инстаграм”-ын
хувьцааг худалдан авсан аж. "Инстаграм” хэрэглэгчид бусад цахим
сүлжээнээс олон буюу өдөрт 80 сая зураг байршуулдаг байна.
Жирийн
иргэнээс Дэвид Бекхэм, Ким Кардашиан, Кристиан Роналдо, Дмитрий
Медведев, Хиллари Клинтон зэрэг урлаг соёл, улс төрийн
зүтгэлтэн"Инстаграм” хуудаст фото зургаа чөлөөтэй нийтэлдэг байна.
Х.Эрдэнэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин