Ар Монгол нурахад барууны орнууд хэрхэн нөлөөлөв

1073

Ар Монгол өнөөдөр яг 100 хүрэхгүй жилийн өмнө ямар байдалд байсан тийм л байдалд буцаж ирлээ. Эмх замбараагүй байдал түүний хажуугаар барууны хулгайч дээрэмчид хэрэн хэсэцгээсэн л орон боллоо. Социализмын 70 жилд маш их үнээр олж авсан иргэнлэг, хүмүүнлэг амьдралыг 20 гаруйхан жилийн дотор нураасан. Нэг нэгийгээ хүндэтгэх, хайрлах, дэг журамтай, сахилга баттай, ичдэг, гэмшдэг болгож чадсан нийгэмт амьдралыг ардчилал нэрийн дор барууны орнуудын зөвлөгч, менэжэр нэртэй ганган нэрийн хуудастай хүмүүс ирж балласан. Тэдний ноцоосон галыг Ар Монгол өөрөө өрдсөн. Хоёр хөршүүд хараад мэл гайхаж цэл хөхөрсөн.

Барууны нэртэй орнууд Ар Монголыг анх яг Ази Африк Латин Америкийн ядуу колончлогдсон орнуудтай адил гэж доод хэмжээнд хандаж зөвлөлгөө нэртэй үймээн хийж тэднийг дагасан залуус бас тэдэнтэй сүлбэлдсэн хуучин социализмын кадерууд Ар Монголыг энэ дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтанд оруулсан. 90 он хувьсгал нэртэйгээр барууны мөнгө хүүлэгчидийг угтан авч тэдэнд үйлчлэх үйлдэл цаанаа явагдсан. Залуучууд нийлэн дарвиж ээж аавынхаа эсрэг хашгирч бүтээн босголтыг доромжлож удахгүй Америкийг дагаж дэлхийн биш гэхэд Азимйн бар болно бас Сингапур болно гэж ёстой л хүн биш болцгоосондоо. Соёл устаж лам олшров.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>