Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь
чөлөөлөх шийдвэр гаргасан. Харин түүний оронд ЦЕГ-ын даргын түр орлон
гүйцэтгэгчээр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа С.Баатаржавыг томилоод
байгаа юм. Тэгвэл С.Баатаржав өчигдөр ажлаа авсан даруйдаа УМБГ-ын
дарга хурандаа Ц.Батсүхийг ажлаас нь чөлөөлсөн байна. Чухам ямар
шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм байна. Харин
хурандаа Ц.Батсүхийн орны хүнийг одоогоор томилоогүй байгаа баттай эх
сурвалж мэдээлж байна. Мөн хэд хэдэн цагдаагийн өндөр албан тушаалтныг
ажлаас нь чөлөөлөх талаар яригдаж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх
болно.