”Эгшиглэнт чимээ” хамтлагийн 33 хүүхэд оны шилдгээр шалгарлаа

1001

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс  сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сонгон "Оны онцлох”-ыг тодруулдаг.  Улиран одож буй 2015 онд Үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд монгол хүүхэд оюун ухаан, мэдээллийн технологи, спортын төрлөөр өрсөлдөж, онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчилж үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 15 хүүхдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баяр хүргэж, шагнал гардууллаа.

Энэ жилийн оны онцлох хүүхдийн дунд оюун ухаанаараа тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Амартүвшин, Олон улсын Ой тогтоолтын тэмцээний Ази тивийн аварга З.Цэцэгзул, Олон улсын математикийн олимпиадын хүрэл медальт О.Бодрол, Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн хошой аварга Э.Хүслэн, Олон улсын Соробан сампингийн тэмцээний Алтан цомын шагналт Э.Амаржаргал нарын Оюуны спортын мастерууд энэ оны шилдэг хүүхдээр шалгарлаа.

Үндэсний хэмжээний авьяастан тодруулах "Авьяаслаг монголчууд” уралдаант нэвтрүүлгийн ялагч "Эгшиглэнт чимээ” хамтлагийн бяцхан авьяастнууд мөн оны онцлох хүүхдүүдээр шалгарсныг Ерөнхий сайд хэлээд хамтлагийнханд баяр хүргэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>