Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар “оюунхорол”-доно

1186


Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар энхрий хайрт МАН-аасаа нэр дэвшихийг хүсэмжилсэн ч хоёул мөнгөтэй хүмүүст тойргоо булаалгаж, нэр дэвших хөг нь өнгөрсөн тул нам-даа гомдож, бас шаралхсандаа бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан азтай нөхдүүд бол бие даагч гишүүд болох "Дорнод гурил”-ын Х.Болорчулуун, Хөвсгөлийн Ц.Даваасүрэн нар юм. Оны өмнөхөн батлагдсан Сонгуулийн тухай шинэ хуулиар бие даан нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн найдлага талаар болсон билээ. Тиймээс УИХ-ын бие даагч гурван гишүүн аль нэг намыг бараадаж байж цаашдаа их улс төрд үлдэж хоцорно гэдгээ нарийн тооцоолж, "Босоо” С.Ганбаатар ХҮН-ыг сонгож элссэн.

Нөгөө хоёрын хувьд "Улс төрийн янхан” гэж насаараа хэлэгдэхгүйн тулд сэм уулзалдаж, санаа оноогоо солилцсоны эцэст хуучин намаа бараадах нь өлзийтэй гэдэг шийдвэрт хүрчээ. 2004 онд одоогийн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан нутагтаа МАХН-аас нэр дэвшихийг хүссэн боловч намынх нь удирдлага түүнд тойрог өгөөгүй юм. Тэгэнгүүт намдаа ихэд гомдсон Д.Оюунхорол бие дааж нэр дэвшин торойтол гарч чадсан удаатай.

Нам нь гаргасан алдаагаа ухаарч Д.Оюунхоролд 2008 оны сонгуулиар тойрог өгснөөр энэ түүх амар жимэр төгссөн билээ. Тэгвэл 2016 оны сонгуулиар Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр өөрсдөө үнэд орж, намаараа гуйлгуулан байж МАН-аас нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн байна. Хоёр нөхрийн хувь заяа хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: "Маш нууц" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>