Тэсрэх бөмбөг үйлдвэрлэх эд ангиудыг 20 орноос авдаг

931

"Исламын улс” алан хядах бүлэг­ лэлийнхэн тэсрэх бөмбөг үйлдвэрлэхэд шаардлагатай эд ангиудынхаа дийлэнхийг Турк, Иракийн нутгаас худалдан авдгийг Мөргөлдөөнд ашигладаг зэвсэглэлийг судлах хүрээлэнгийн (CAR) тайланд өгүүлжээ.


Тайланд өгүүлснээр "Исламын улс” бүлэглэл тэсрэх төхөөрөмж үйлдвэрлэхдээ ашигладаг 700 гаруй нэр төрлийн эд ангийг 21 орон дахь 51 нэр бүхий компаниар дамжуулан худалдан авдаг гэнэ.

CAR­ын мэргэжилтнүүд тэдгээр компанийг үйлдвэрлэгч, зууч, хэрэглэгч хэмээн мэдүүлэгч гэсэн гурав ангилалд хуваасан байна. Үйлдвэрлэгчдийн жагсаалтад Бразил, Румын, Хятад, Турк, Бельги, Нидерланд, Иран, Энэтхэг, Австри, Чех, Япон, АНУ, Швейцарь, Финландын компани оржээ. Турк, ОХУ, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Ливан, Хятад, Энэтхэгийн компаниуд зуучийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Мөн зарим эд ангийн эцсийн хэрэглэгчээр Иракийн компани бүртгэгдсэн аж. "Исламын улс” бүлэглэлийг тэсрэх төхөөөрөмж үйлдвэрлэх эд ангиар хангагчдын жагсаалтад Турк улс 13 компаниар тэргүүлжээ.

Уг судалгааг CAR­ын мэргэжилтнүүд Европын холбооны удирдлагын захиалгаар 2014 оны зургадугаар сараас 2016 оны хоёрдугаар сарын хооронд хийжээ.Д.Болд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>