Ингэхэд "ЭЗЭН 100” хөтөлбөрийн автор нь яг хэн бэ. Засгийн газрыг тэргүүлж байгаагаараа Н.Алтанхуяг уу эсвэл түүний удирдлагад ажилладаг алдарт 7 сайд уу. "Алдарт” гэхийн учир нь энэ удаагийн Засгийн газар өмнө нь байгаагүй олон сайдтай. Шинэчлэлийн гэх тодотголтойгоор байгуулагдаж байхад иргэд энэ олон сайдыг нь мөн ч удаан сайн, муугаар нь дуудсан даа. Үнэндээ ингэхээс ч өөр аргагүй. Яамдын тоо ихэсч, түүнийг толгойлох сайд нар нэмэгдэх нь үргүй зардал олшрохын л нэр.