Засгийн газрын хуралдаан маргааш болно

976

Засгийн газрын хуралдаан маргааш болно

 

Засгийн газрын хуралдааныг маргааш 2016.06.13-нд/ 13.00 цагт товложээ.

Уг хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай юм. Эл асуудлыг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцүүлэх аж.

 

Тавантолгой цахилгаан станц баригдаж ашиглалтад орсноор Оюутолгой, Тавантолгой зэрэг газруудыг эрчим хүчээр хангаад зогсохгүй, гадагшаа урсаж байгаа их валютын урсгалыг хаах бололцоо бүрдэнэ гэж үздэг. Энэ агуулгаараа Тавантолгой цахилгаан станц төсөл нь ач холбогдол өндөртэй төсөл юм.

 

Мөн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах эрх олгох тухай асуудлыг хэлэлцүүлэх юм байна.

 

Монгол Улс зэсийн баяжмал хайлуулах цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор Оюутолгойн зэсийг алтнаас нь ялгаж, авах бололцоо бүрдэнэ гэж үздэг. Тус үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулах нь эдийн засгийн агуулгаараа ч мөн, газар зүйн байршлынхаа хувьд ч оновчтой гэсэн судалгаа гарсан тухай өмнө нь Аж үйлдвэрийн сайд тодотгож байсан билээ. Одоо харин хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажил эхлэх болж байна.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.  

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

  1.  

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 189 дүгээр тогтоол)

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Монгол, Лаосын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай* (Импортын барааны гарал үүслийн дүрмийг мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах тухай)

Б.БОЛОР

  1.  

"Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Б.БОЛОР

  1.  

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах эрх олгох тухай

Д.ЭРДЭНЭБАТ

  1.  

Цэргийн тэтгэмжийн зардлын тухай

Ц.ЦОЛМОН

  1.  

"Тавантолгой цахилгаан станц” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай*

М.ЭНХСАЙХАН

  1.  

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай (Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай)

М.ЗОРИГТ

  1.  

Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний тухай

Р.БУРМАА

  1.  

Төслийн хэрэгжилтийг хангах тухай

С.ЛАМБАА

  1.  

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

 

Танилцуулах асуудал

 

  1.  

ОХУ-ын Татарстаны Ерөнхийлөгчийн айлчлалын тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

   

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>