Хүүхдийг хүмүүжүүлэхэд хэрэггүй арван муу арга
 1. Алга амтлуулахуй ( Хорсолтойгоор шийтгэл хүлээн авахад бэлэн болно )
1. Алга амтлуулахуй ( Хорсолтойгоор шийтгэл хүлээн авахад бэлэн болно )
	2. Албадахуй ( Хүчээр түрээ барихыг зөвшөөрч, зөвхөн бусдын ам харна )
	3. Зандрахуй ( Чанга дуундаа хүч оруулан элэгсэг дотно үгийн мартана )
	4. Дуулгавар шаардахуй ( Дарамтыг дааж ядан тээж, доогуур харцтайгаар номхон хүлцэнгүйг сайшаана )
	5. Үглэхүй ( Үгийн тансаг нарийн утга, уянгыг ухан, чих нь "ёроолгүй сав” мэт ямар ч үнэт зүйлсийг эс тооно )
	6. Өөлөхүй ( Сайнтай, муутай сав дүүлдэг хорвоод зөвхөн хар бараанд гярхайтаж, гэгээнийг нээх мэлмий бүдгэрнэ )
	7. Ёс суртахуундахуй ( Номхон сургаалд идээшилж, наснаасаа хэтэрсэн "аавын цээж” болж бүхнийг голно )
	8. Хахуулдахуй ( Олз ашигт хэт шүтэж, өчүүхэн тусыг ч мөнгөөр үнэлэн, бусдын гарыг харна )
	9. Хөндийлэхүй ( Өнчирсөн мэтээр ганцаардаж, зөвлөх, дэмжихийн ач тус, амт шимийг эс мэдэрнэ )
	10. Хэт бөөцийлэхүй ( Бие даах чадваргүй, эрхийн тэнэгт дасаж, идэвх санаачилгагүй болно )
Эх сурвалж: Монгол Улсын гавьяат багш Яргай овогт Цамбын Түвшинтөгсийн
		"ГЭР-ТӨР” ОРШИЖ, "БИ-гийн ТӨР”-ийг засахуй номноос

 
 


