Г.Сарангэрэлийн өмгөөлөгч дээд шүүхэд хандахаар болжээ

2084
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өчигдөр Г.Сарангэрэл, Б.Халиун нарын гомдлыг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өнгөрсөн сарын 28-нд Г.Сарангэрэл нарын таван хүнийг хар тамхины хэрэгт буруутган ял оноосон юм.  Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч ийнхүү хэвээр үлдэж байна.
Түүнчлэн Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгчид дээрх шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа тул удахгүй Улсын дээд шүүхэд хандахаар төлөвлөжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>