Зээлийн эх үүсвэрээ зориулалт бусаар ашигласны улмаас ИПОТЕКИЙН зээл зогсчээ

881

Арилжааны банкууд орон сууцны найман хувийн  зээлийн эх үүсвэрээ авахын тулд Монголбанкинд зээлийн зориулалтынхаа  мэдээллийг гаргаж өгдөг. Тус мэдээлэл дээр үндэслэж санхүүжилт олгодог.

Тиймээс Монголбанк өнгөрөгч наймдугаар сард арилжааны банкуудад шалгалт хийж энэ хугацаанаас орон сууцны найман хувийн зээлийг түр зогсоогоод байгаа билээ. Шалгалтын явцад арилжааны банкууд ипотекийн зээлийн зориулалтаар Монголбанкнаас олгосон зээлийн эх үүсвэрээс өөр зориулалтаар ашигласан нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл  арилжааны зарим банк дээрх  эх үүсвэрээ өөр зээлд зарцуулсан гэсэн үг. Тиймээс зээлийн эх үүсвэрийг зориулалт бусаар ашигласан арилжааны банкуудад арга хэмжээ авах улмаар зөрчлүүд дээр дүгнэлт хийж байгаа юм. Үүний дараа "орон сууцны найман хувийн зээл үргэлжлэх болно" гэж албаны эх сурвалж мэдээллээ.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>