Улаанбурханы вакцин хийж эхэллээ

818

 

Улаанбурхан өвчний дэгдэлт тархалтын улмаас ХӨСҮТ ачаалалаа дийлэхгүй байсан мөч саяхан. Тэгвэл тус өвчинөөр өвчлөгсдийн дийлэнхи хувийг 15-29 насныхан,  0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлсэн юм.

 

Харин тавдугаар сард орон нутаг болоод сум, дүүргээр Улаанбурхан өвчний дархлаажуулалт явагдаж, 18-30 насныхныг үнэ төлбөргүйгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Гэвч вакцинд хамрагдах ёстой иргэдийн 74 мянга нь вакцин хийлгээгүй ажээ. Харин вакцинд хамрагдаагүй залуусын ихэнх нь оюутнууд байгаа аж. Учир нь вакциныг оюутан сурагчдын амрах үеэр дархлаажуулалтын аянг эхлүүлсэнтэй холбоотой юм байна. Иймд БСШУСЯ Их дээд сургууль, коллежийн удирдлагуудад шаардлага хүргүүлэн, дархлаажуулалтад нөхөн хамруулах үүрэг өгчээ.

 

Тодруулбал, Сургууль бүр вакцинд хамрагдаагүй оюутны тоог нэгдсэн журмаар гаргаж ХӨСҮТ болон харьяа дүүрэг, өрхийн нэгдсэн эмнэлэгт вакцинд хамруулах ажлыг зохион байгуулахаар болсон байна.

 

 

Н.Гэрэлтуяа


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>