Нохойтой бол татвар төлнө

710

Нохойтой бол татвар төлнө

Нийслэлийн захирагчийн алба татварын ерөнхий хуульд нийцүүлэн гэр хорооллын болон орон сууцанд амьдардаг тэжээвэр нохойтой  иргэдээс татвар  авахаар холбогдох бэлтгэлээ эхлүүлсэн байна. Учир нь татварын ерөнхий хуулинд  нохойтой иргэдээс татвар авах асуудлыг тусгаж өгсөн байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд нохой тэжээдэг айл өрх улсад хичнээн төгрөгний  татварыг хэрхэн төлөх асуудлыг нарийвчлан тусгаагүй байгаа юм. Одоогоор орон сууцанд амьдардаг өрхүүд нохой тэжээдэг өрхүүд 1000-5000 төгрөгийн нохойны хураамж төлдөг. Гэвч энэ мөнгө улсад татвар байдлаар очдоггүй аж. Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбоо, орон сууцны конторуудын цэвэрлэгээний зардалд тус мөнгө зарцуулагддаг байна. Энэ хүрээнд 14 жилийн өмнө батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ыг шинэчлэх төслийг боловсруулж байгаа бөгөөд татварын хэмжээг нэгдсэн байдлаар тусгаж өгөөгүй байна. Холбогдох албаны хүний мэдэгдсэнээр бол үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойноос өндөр татвар авах хувилбарыг боловсруулаад байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>