Телевизүүд юу сурталчлаад байна

1117

Сүүлийн үед Монголын телевизүүд үзэж болохгүй кино, харж болохгүй зураг, сонсгож болохгүй ухуулга сурталчилгаа нэвтрүүлдэг болжээ. "За яах вэ. Сурталчилгаанаас л ашиг олдог байх” гэж бодсоор байтал хэрээс хэтэрсэн сурталчилгаа цацах болов.

Элдэв зураг бүр дүүрч гэж бодоход хүний эрүүл мэндтэй холбоотой эмийн сурталчилгаа цацахдаа агуулгыг нь, олон нийтэд хүргэж байгаа мессэжийг нь хянах хэрэгтэй байна.

Саяхан телевизээр нэг эмийг сурталчлахдаа "Манай гэр бүл энэ эмийг байнга хэрэглэдэг. Ингэж хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн” гэх юм. Гэр бүлээрээ нэг эмийг удаан хугацаанд хэрэглэдэг гэхээр удамшлын эсвэл онц халдвартай өвчтэй болж таарна. Тиймээс л нэг эмийг удаан хугацаанд уудаг байх. Эсвэл тэр эмэнд өвчтөнийг татах ямар нэгэн зүйл байж болох юм. Ийм мессэжтэй сурталчилгааг хүмүүс юу гэж ойлгох бол.

Лав"Энэ эмийг удаан ууя” гэж бодохгүй нь лавтай. Ингэж л хэлэх гэсэн санаагаа буруу ойлгуулж, бүр эсрэг утгатай мессэж түгээж байгаа энэ мэт сурталчилгааг хянах газар байдаггүй юм бол ядаж олон түмэнд хүргэж байгаа байгууллага нь хянаж засах хэрэгтэй баймаар. Нэг нь манай эмийг хүмүүс авч л байвал болно, нөгөө нь сурталчилгаа цацаад авах ёстой төлбөрөө авбал болно гэсэн хүний сэтгэлээр хандаж болохгүй юм.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа сурталчилгааг насанд хүрсэн, хүрээгүй, анагаах ухааны боловсролтой, боловсролгүй олон хүн үзэж байгаа.

Тиймээс л тэднийг энэ мэт буруу мэдээллээс болоод эрүүл мэндээрээ хохирчихвий гэсэн үүднээс ийн хэлж байгаа хэрэг.    

Б.Сийлэн

ҮНЭН

Сүүлийн үед Монголын телевизүүд үзэж болохгүй кино, харж болохгүй зураг, сонсгож болохгүй ухуулга сурталчилгаа нэвтрүүлдэг болжээ. "За яах вэ. Сурталчилгаанаас л ашиг олдог байх” гэж бодсоор байтал хэрээс хэтэрсэн сурталчилгаа цацах болов. Элдэв зураг бүр дүүрч гэж бодоход хүний эрүүл мэндтэй холбоотой эмийн сурталчилгаа цацахдаа агуулгыг нь, олон нийтэд хүргэж байгаа мессэжийг нь хянах хэрэгтэй байна. Саяхан телевизээр нэг эмийг сурталчлахдаа "Манай гэр бүл энэ эмийг байнга хэрэглэдэг. Ингэж хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн” гэх юм. Гэр бүлээрээ нэг эмийг удаан хугацаанд хэрэглэдэг гэхээр удамшлын эсвэл онц халдвартай өвчтэй болж таарна. Тиймээс л нэг эмийг удаан хугацаанд уудаг байх. Эсвэл тэр эмэнд өвчтөнийг татах ямар нэгэн зүйл байж болох юм. Ийм мессэжтэй сурталчилгааг хүмүүс юу гэж ойлгох бол. Лав"Энэ эмийг удаан ууя” гэж бодохгүй нь лавтай. Ингэж л хэлэх гэсэн санаагаа буруу ойлгуулж, бүр эсрэг утгатай мессэж түгээж байгаа энэ мэт сурталчилгааг хянах газар байдаггүй юм бол ядаж олон түмэнд хүргэж байгаа байгууллага нь хянаж засах хэрэгтэй баймаар. Нэг нь манай эмийг хүмүүс авч л байвал болно, нөгөө нь сурталчилгаа цацаад авах ёстой төлбөрөө авбал болно гэсэн хүний сэтгэлээр хандаж болохгүй юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа сурталчилгааг насанд хүрсэн, хүрээгүй, анагаах ухааны боловсролтой, боловсролгүй олон хүн үзэж байгаа. Тиймээс л тэднийг энэ мэт буруу мэдээллээс болоод эрүүл мэндээрээ хохирчихвий гэсэн үүднээс ийн хэлж байгаа хэрэг.

 

Б.Сийлэн

- See more at: http://www.unen.mn/content/40381.shtml#sthash.6MB28QR7.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>