Сөнөөгч онгоцнууд Улаанбаатарт газарджээ

648

Сөнөөгч онгоцнууд Улаанбаатарт газарджээ

 

Чингис Хаан Олон улсын нисэх буудалд өчигдөр  16:00 цагийн үед "Русский Витязи" агаарын аеробатикийн багийн "Миг-29” гэх зургаан сөнөөгч онгоц газарджээ. Мөн "Ил-76” гэх ачаа тээврийн нэг онгоц газардсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр онгоцууд шатахуунаа цэнэглэхээр Улаанбаатарт газардсан бөгөөд "Русский  Витязи" буюу ОХУ-ын агаарын шоу үзүүлбэрийн баг арваннэгдүгээр сарын 1-6-ны өдрүүдэд БНХАУ-ын Зухай хотноо болох Нисэх хүчний шоунд оролцохоор явж байгаа нь энэ юм.

Amjilt.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>