ХАНБОГД СУМЫН ЭМНЭЛЭГТ ЯВУУЛЫН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

651

ХАНБОГД СУМЫН ЭМНЭЛЭГТ ЯВУУЛЫН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

 

Ханбогд   сумын   хүн   ам   16000   гарсан   байдаг.   Тиймээс   иргэдийн   эрүүл мэндийн асуудлыг нэн тэргүүнд
тавих шаардлага үүсээд байна.

2015 онд 50 ортой Сум   дундын   эмнэлэгтэй   болж   эрүүл   мэндийн   тусламж   үйлчилгээний   чанар хүртээмжийг нэмэгдүүлсэн бол эдүгээ "Оюу-толгой” ХХК-ны  "Говийн оюу хөгжлийн сан”-ын санхүүжилтээр дотор эхо,   зүрхний бичлэгийн аппарат  гэх мэт явуулын үзлэг оношилгоо хийхэд нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг эмнэлэгт гардуулан өглөө.

Алсын дуудлага 100-150 км, хамгийн ойрын дуудлага 15 км-т явж жилдээ 500   гаруй   дуудлагаар эрүүл   мэндийн   тусламж   үйлчилгээг   иргэдэд   хүргэдэг.

Хөдөлгөөнт   болон   суурин   хүн   ам   ихсэж   буйтай  холбоотой   амьсгалын   замын халдварт өвчин, хоол боловсруулах эрхтний өвчлөл түлхүү байна.

Шаардлагатай тоног  төхөөрөмжөөр   хангагдсанаар   төв   сууринд   төдийгүй   малчны  хотонд   үзлэг шинжилгээ хийх бүрэн боломжтой боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>