Нийтийн тээврийн 14 чиглэлийн үйлчилгээг түр хугацаагаар хаалаа
Их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар тушаал гарч иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газрын даргын "Нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай зохицуулалт хийх тухай” А/82 дугаар тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний Ч:12 "Ургах наран хороолол - Офицеруудын ордон”, ХО:1 "Бага Баян-Санзай-7 буудал -Тэнгис кинотеатр”, ХО:6 "Өлзийт хороолол – 120 мянгат”, ХО:8 "Найрамдал зуслан – Саппоро - 3-р эмнэлэг ", ХО:9 "Био комбинат – Сонсголон – 5 Шар", ХО:10 "Эмээлт /хурган / - Хар хорин саппоро”, ХО:12 "Мал Бордох – 5 шар-Саппоро", ХО:13 "Баруун түрүү - 10 хороолол", ХО:7 "Туул тосгон- Биокомбинат - 120 мянгат", ХО:2 "Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв", ХО:5 "Налайх - Зүүн 4 зам - Дүнжингарав худалдааны төв", ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад - Налайх - Баруун 4 зам", ХО:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" зэрэг 14 чиглэлийн үйлчилгээг түр хааж шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.