Голын мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг анхаарууллаа

659

Голын мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг анхаарууллаа

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээлээр манай орны ихэнх дунд болон жижиг голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч, томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. 

Хэдийгээр гол мөрний мөс зузаарч байгаа боловч мөсний зузаан хүн, мал, автомашин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Ужигийн голд /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Ланд-80 загварын автомашин мөсөнд цөмөрч суусан, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн "Монгол Чехийн алтны гарам” гэдэг газар ”Тоёота Примо” загварын автомашин гарманд цөмөрч орсон, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай 2 дугаар багийн "Цэнгэл” нууранд машин живсэн байна.


Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>