НИЙСЛЭЛД 69 МЯНГА 836 ИРГЭН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ГАЗАР ӨМЧИЛЖЭЭ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор 2014, 2015, 2016 онуудад Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд нийтдээ 5 удаа, нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 69836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, нэгж талбарыг баталгаажуулан кадастрын зургийн нэгж талбарыг газрын мэдээллийн санд бүpтгэж ажилласан.
2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн байдлаар энэ онд нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 16139 иргэнд 820.88 га газар өмчлүүлснээс одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх чиглэлээр 2720 иргэнд 150.9 га газрыг, цахим хэлбэрээр 13356 иргэнд 668.64 га газрыг, хуулинд заасан хэмжээнээс илүү талбай эзэмшиж, ашиглаж байсан 45 иргэний 0.1595 га газрыг үнээр өмчлүүлж, зуслангийн зориулалтаар эзэмшиж буй 18 иргэний 1.14 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус өмчлүүлж өссөн дүнгээр буюу 2003-2016 хооронд нийтдээ 185744 иргэнд 9828.3 га газрыг өмчлүүлсэн байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор өмнө нь гэр бүлээрээ газраа хамтран өмчилсөн 1615 өрх хамтран өмчлөгчийн эрхээ өрхийн нэг гишүүндээ шилжүүлж өрхийн бусад гишүүн болох 5157 иргэнийг дахин газар өмчлөх эрхийг нээж өгсөн.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын /амны/ батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар газраа эзэмшиж буй 18 иргэнд 1.1412 га газрыг өмчлүүлсэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/782 дугаартай захирамжаар 899 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлж, хуулинд зааснаас илүү талбай эзэмшиж буй 13 иргэнд газрыг үнээр нь өмчлүүлж ажилласан.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын /амны/ батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар газраа эзэмшиж буй 161 иргэний 9,6716 га газрыг өмчлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл бэлтгэгдэн хянагдаж байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.