Эрдэнэтийн захирлын сонгон шалгаруулалтад Ч.Ганзориг бүдэрчээ

516
Эрдэнэтийн захирлын сонгон шалгаруулалтад Ч.Ганзориг бүдэрчээБ.Ёндон
Энэ баасан гарагт Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явагджээ. Шалгаруулалтад 40 хүний материал ирснээс 99 хувь нь улстөрч байсан гэнэ. Гишүүн байсан, байгаагүй, олон нийтэд сайн, муу нэрээрээ цоллогдсон амбиц бүхий улстөрчид Эрдэнэтийн захирлын төлөөх марафонд материалаа өгчээ. 
Тэдгээрээс 2008-2012 онд захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн нэр хүчтэй яригдсан ч бүх цаг үеийн хамгийн муу менежментээр Эрдэнэтийг удирдаж байсан гэх эхний шалтгаанаар бүдэрлээ. Түүнчлэн "Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг хуваалцахад хүргэсэн "гавьяа” нь түүнийг нэгмөсөн хөмөрч орхижээ. 
Төр, хамтран эзэмшигч талынхаа шаардлагаар мэргэжлийн менежерийг томилох оролдлого хийснээ энэхүү сонгон шалгаруулалтаараа харууллаа. Харамсалтай нь горилогч 40 этгээдээс мэргэжлийн гэх хүн хайгаад ч олдохгүй нь тодорхой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>