С.Дэнзэн батлан даалтад гарлаа

885
 С.Дэнзэн батлан даалтад гарлаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатнуудыг энэ сард хилээр гарахыг нь хориглож, зарим нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан билээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга, "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд шалгалтын ажиллагаа эрчимжин, дээрх ангид дахин цагдан хориод байсан.

Тэгвэл түүнийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргасан байна. Харин Н.Алтанхуягийн эгчийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>