Дэлхийд хамгийн хэрэгцээтэй байгаа 20 мэргэжил

272
Дэлхийн хэмжээнд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгааг нь  тогтоосон 20 мэргэжлийн жагсаалт гарчээ. Эдгээр мэргэжлийг өндөр төвшинд эзэмшсэн хүн дэлхийн хаана ч очоод чамлахааргүй цалинтай ажил хийгээд амьдрах боломжтой аж. 
e506bc02ad9e289dbig.jpg

Энэхүү топ 20 –ийн жагсаалтад дараахь мэргэжил багтжээ, үүнд:
1.    Сувилагч
2.    Механик инженер
3.    Эмч
4.    Цахилгааны инженер
5.    Программчид, IT боловсруулагчид
6.    IT инженерүүд, аналитикүүд
7.    Иргэний байгууламжийн барилгын мэргэжилтнүүд
8.    Өгөгдлийн сан ба компьютерийн сүлжээний мэргэжилтнүүд
9.    Нягтлан бодох
10.    Шүдний эмч
11.    Эм зүйч
12.    Технологийн  инженерүүд
13.    Электроникийн инженерүүд
14.    Химийн инженерүүд
15.    Уулын инженер, нефть боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүд
16.    Физик эмчилгээний эмч
17.    Сэтгэл зүйч
18.    Рентгений эмч
19.    Чих хамар хоолой ба хэл ярианы согог заслын эмч
20.    Ахлах тогоооч

       Европ, Өмнөд Америк, Азийн өндөр хөгжилтэй бүх орнуудад хамгийн их эрэлттэй байгаа мэргэжил нь сувилагч. Австрали гэхэд л гадаадын өндөр мэргэшсэн боловсон хүчнийг татахын тулд виз мэдүүлэхэд тодруулах шаардлагатай зүйлийн тоог багасгаж, гадаадын мэргэжилтнүүд өгдөг онооны системийг өөрчилсөн. Энэ улс гэхэд олон жил ажилласан, англи хэлтэй, туршлагатай сэтгэцийн тасгийн сувилагч, мэс заслын сувилагчид боломжийн цалинтай ажил амлана. АНУ-ын Калифорни, Флорид мужид сувилагчийн мэргэжилтэй хүн хамгийн их үгүйлэгдэж байгаа гэнэ. Мэргэжилтэй боловсон хүчинд хамгийн эергээр ханддаг улсын нэг нь Швед. Энэ улсад сувилагчийн мэргэжилтэй боловсон хүчин мөн л нэлээд дутмаг байгаа  юм. Ажилд тэнцэн орж чадвал ар гэрийг нь Шведед нүүж ирэхийг нь зөвшөөрдөг. Германд сувилагч, ялангуяа өндөр настнуудыг асрахад мэргэшсэн сувилагч ихээхэн дутагдаж байгаа болохоор энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг ажилд авахыг зөвшөөрдөг. Их Британид мэс заслын, төрөх тасгийн, эрчимт эмчилгээний сувилагч хамгийн эрэлттэй байгаа. Тэгэхээр сувилагч хүн хангалтай олон жил ажилласан туршлагатай бол англи хэл сураад, мэргэжлийн төвшнөө бататгасан дипломтой болчихвол зөвхөн цалин, ажлын нөхцлийг нь голон голон энд ажиллаад байх хэрэггүй юм. 

      Ер нь, энэ жагсаалт дотор эрүүл мэндийн салбартай холбоотой мэргэжил давамгайлж байгааг уншигч та лав анзаарсан байх. Шүдний эмч, чих хамар хоолой, рентгений эмч, эм зүйч, физик эмчилгээ гээд маш олон чиглэлийн эмч хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд орсон байна. Шүдний эмч гэхэд Финлянд, Скандинавын хойгийн орнуудад хамгийн эрэлттэй. Эмч зүйч гэхэд 1-5 жил ажилласан туршлагатай бол Шинэ Зеландад очоод жилийн 65 мянган ам.долларын дундаж цалинтай ажилд орж болж байна. 

      Физик эмчилгээний эмчийн хэрэгцээ 2020 онд АНУ-д 39 хувиар нэмэгдэнэ гэсэн мэдээг албан ёсоор гаргасан байгаа. Энэ бол бусад мэргэжлүүдээс хавьгүй илүү эрэлттэй байгаа хэрэг. Рентгений эмчийн цалин Британид гэхэд жилдээ 33 мянга 220 ам.доллараас эхэлдэг бөгөөд рентгений зөвлөх эмчийн жилийн цалин 71 мянган ам.доллар хүрдэг. Их Британид хүүхдийн эмч, эмэгтэйчүүдийн эмч, гематологийн зөвлөх, шүүхийн сэтгэцийн эмгэг зүйн эмч нар ихээхэн дутагдаж байгаа. 

      Чих хамар хоолойн  эмч нарын цалин Шинэ Зеландад жилдээ 37 мянга 200 ам.доллараас 91 мянган ам.доллар. Хэл ярианы согог засагч мэргэжилтэн буюу логопед эмч жилдээ 62 мянган ам.долларыг авна. Германд ойрын хэдэн жилд шинээр таван мянган эмч шаардлагатай болоод буй. Эмчийн мэргэжил нь энэ оронд хамгийн өндөр цалин авдаг б