ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “ЭРДМИЙН ГЭГЭЭ” СУРГУУЛЬ ШИНЭ СПОРТ ЗААЛТАЙ БОЛЛОО
Өмнөговь аймгийн Улсын тэргүүний "Эрдмийн гэгээ” сургууль өнөөдөр шинэ спорт заалаа хүлээн авлаа. Урлаг, спортын ганц заалтай байсан нь сурагч хүүхдүүдийг биеийн тамираар хичээллэхэд нэн бэрхшээлтэй байсан бөгөөд өнөөдрөөс спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлэн амжилт гаргахад бэрхшээлтгүй боллоо.
Орчин үеийн шийдэл бүхий стандартыг сайтар хангасан тус заалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар "Оюу толгой” ХХК-ны "Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн” 796 сая төгрөгийн санхүүжилтээр "Говийн өгөөж” ХХК барьж байгуулсан байна. Барилгын ажил 8 сард эхэлсэн ба гэрээнд заасан хугацааны дагуу гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
Эрдмийн гэгээ сургуулийн шинэ спорт заалны нээлтэнд Өмнөговь аймгийн удирдлагууд болон Оюу толгой ХХК-ны төлөөллүүд оролцлоо.